Хятадад хар салхи ихээхэн хохирол учруулжээ

БНХАУ, Филиппин зэрэг Азийн орнуудыг “Манхут” хэмээх хүчтэй хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулаад байна. Байгалийн гамшгийн уршгаар Хятадад хоёр хүн, Филиппинд 66 хүн амиа алдсан гэнэ.

хар салхи_b

Филиппинд 100 гаруй хүн сураггүй болжээ.

“Манхут” хар салхи зөвхөн Хятадад нэг тэрбум ам.долларын хохирол учруулсан талаар албаны эх сурвалж “Синьхуа” агентлагт мэдэгджээ.

Тус улсын түүхэнд “хамгийн их хохирол учруулсан хар салхи” хэмээн бичигдэхээр болов.

Хайнан арлаас 2.5 сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн хар салхины дараа усархаг аадар бороо орж, гудамж болон талбай бүхэлдээ үерт автжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих