Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна
Чингэлтэй дүүргийн V хороо буюу Теди төвийн орчмоос хоёр настай эрэгтэй хүүхэд алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд бүртгэгджээ. Мэдээллийн дагуу хүүхдийг хайх ажлыг зохион байгуулж есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэтээс эсэн мэнд олж хамгаалах байранд хүргэсэн байна.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрэн сурвалжилж байгаа аж.
Undesten.mn
URL: