Сурах бичиг хэсэг хүмүүсийн бизнес болсон уу

5b99c3c6a7f5b3.89704145ЕБС-ийн сурах бичиг хэсэг бүлэг хүмүүсийн бизнес боллоо хэмээн иргэд хардаж байна. Дөнгөж өнгөрсөн жил хэрэглэж байсан сурах бичиг энэ жил зарим ангиудад хэрэглэгдэхгүй болж, хүүхдүүдийнхээ сурах бичгийг дамжуулан хэрэглэнэ хэмээн худалдан авсан эцэг эхчүүд өдгөө яах учраа олохгүй байгаа тухайгаа цахим сүлжээнд бичих болжээ.

Нэгэн жиргээч аав “Хүүхдэдээ ноднин хэрэглэсэн сурах бичиг хичээл орохоос өмнө аваад өгчихсөн чинь ганцхан номноос бусад нь шинэчлэгдэж байгаа, дахиж аваарай гэсэн байх юм. Боловсролын систем бүрэн дампуурч бүр мафи шинжтэй болж.Хэвлэлийн компаниудын лобби байдаг шинжтэй…” хэмээн бичжээ.

Ийнхүү жил болгон шинээр хэвлүүлж, хөрөнгө үрж, цаасны хог тарьдаг болсон тухай иргэд ам уралдан ярьж байна. Үүнээс гадна сурах бичгийн агуулга улам муудаж, түүнд анхаарах хүн үгүй болсон тухай эцэг эхчүүд халаглаж байна. Бага ангийн математикийн сурах бичигт шоо хаян задгай мөнгөөр тоглож, их мөнгө авах тоглоом хүртэл заасан байх аж. Энэ нь хүүхдэд багаас нь мөрийтэй тоглоом яаж тоглохыг зааж сургаж байгаагаас өөрцгүй юм.

No automatic alt text available.

Сурах бичгийн агуулгыг хянадаг байгууллага гэж үгүй болсон тухай учир мэдэх зарим хүмүүс ярих болжээ. Тиймээс ч шинэ хэвлэлд агуулга нь улам дордоод ирдэг тухай нэгэн багш өгүүлж байсан юм. Тэр ч байтугай хичээл эхлээд хоёр долоо хоног болсон байхад  12 дугаар ангийн сурах бичиг одоо болтол хэвлэлтээс гараагүй байгаа ч гэж ярьж байна.

Энэ мэтчилэн сурах бичгийн асуудалд анхаарал тавихгүй бол хүүхдэд сургах, зааж зөвлөх ном нь хүртэл бурууг үлгэрлэдэг болжээ.

Erennews.mn


URL:

Нэр: зочин Огноо: 13 September 2018

Сурах бичиг нь цул алдаа. Хөгийн шүлгүүд орсон. Хагас дутуу болосролтой хүмүүс сурах бичиг бичээд байхад хүүхэд юу сурах юм бэ? Монгол бичиг / уйгаржин бичгийг 6-р ангид үзээд бүр том хэмжээний ном унших програмтай. Тийм хурдацтай яаж сургалтыг явуулж болох юм бэ? Хэн тэр программыг баталсан бэ? Тэр хүн өөрөө тэр үсгээр нь уншиж чадах уу? Багш нь хий л “мал” гэж хүүхдийг загнаж хараагаад хүүхэд сурах чадваргүй яаагаад гэвэл заах арга огт байхгүй, заах программ нь хүнд хүүхдийгн дургүйг хүргэж хуучин монгол хэл орохол үстэй толгой нь арзааж тэр хичээлээс тэр багшийг хархаас дургүй нь хүрдэг болчихоод байна. ТЭр сайд майд нь үүнийг мэддэшг юм болов уу?

Сэтгэгдэл бичих