Их Аваргын шинэхэн гэргийтэй танилц
Аралын Япон оронд эр бяраа гайхуулан донсолгож явсан Их Аварга Асашёорюү Дагвадорж эхнэр Тамираасаа салснаасаа хойш олон ч бүсгүйтэй нэр холбогдсон. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай хүртэл нэр холбогдоод амжсан тэрээр үүнийг үгүйсгэн өөр бүсгүйтэй амьдралаа холбохоор болсон тухайгаа мэдээлж байсан. Олон нийт түүнийг ямархан бүсгүйтэй дэр нэгтгэж буйг ихэд сонирхож байсан бөгөөд түүний гэргийгээр М.Отгонцэцэг хэмээх бүсгүй тодорчээ. Их Аваргын хайрыг булаасан тэрээр “Urban Jeans” брэндийн моделиор ажилладаг бөгөөд тэд саяхныг хүртэл “Шинэ яармаг” хороололд хамтдаа амьдарч байсан хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Их Аварга нэгэн видео дээрээ хамтын амьдралаа эхлүүлэхээр зэхэж буй тухайгаа зарлаж байсан бөгөөд тун удахгүй албан ёсоор эхнэрээ олон нийтэд зарлан хуримын зар дуулгах биз ээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
URL: