Саранзаяа УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгч бүсгүйг зоджээ

933eabe0de6d2a6c2b6340556e201b35УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал яг одоо БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна.
Хурлын өмнө хохирогчоор оролцож байгаа Ч.Наранзаяагын эгч Ч.Саранзаяа шүүх хурлын хуваарь харах гэж явсан Д.Гантулгын  хэвлэлийн төлөөлөгч Ц.Одгэрэлийн бие болон эд зүйлсэд нь  халдаж хэл амаар доромжилжээ. Энэ үйлдлийг шүүхийн цагдаа нар таслан зогсоосон байна.
Эх сурвалжийн хэлж байгаагаар Ч.Саранзаяа дүүгийнх нь зургийг авлаа гэж хардан Ц.Одгэрэлийн гар утсыг булааж,  биед нь халдсан ажээ. Энэ үеэр тус шүүхийн байрыг хамгаалж байсан цагдаа нар гарч ирж энэ үйлдлийг нь таслан зогсоож, Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн утсанд тэр даруй үзлэг хийсэн бөгөөд хохирогч Ч.Наранзаяагийн зураг байгаагүй нь тогтоогдсон байна.

https://paparatsi.mn/mkb


URL:

Нэр: Занаа Огноо: 12 September 2018

Хүний мууг үзэх гэж өөрсдийгөө бүрэн гутаах шиг боллоо.. Өмөөрөөд байсан хуульч, улс төрч хуйвалдагч нартайгаа хамт амьдрахгүйгээс хойш та нарыг хэн ч тоохгүй сэжиглэж сэрвэх болно. Залуу нас богино нэг мэндэхэд хөгширчихнө , нэртэй хүүхэн хуримгүй гээч болж дээ

Сэтгэгдэл бичих