ШШҮХ-ийн шинжээчдийг цагдан хорьлоо

101-5Цагдаа, АТГ-аас хамтарсан ажлын хэрэг гарч ШШҮХ-д ажилласан байна. Улмаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг 30 хоног саатуулахаар боллоо. Тодруулбал прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг  2018-09-10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна.

Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

http://dorgio.mn/p/93833


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих