Даатгалгүй жолоочийг албан хүчээр шууд даатгахаар болсон уу

24495f5f9e9ce48a5fbc6b7007314d9b

Сүүлийн жилүүдэд гарч ирсэн даатгалын шинэ тогтолцооны нэг нь Жолоочийн хариуцлагын албан даатгал билээ. Энэ даатгал нь үр дүнгүй даатгалын компаниудыг санхүүжүүлсэн ажил гэж үзэх хүн олсон болсон.

Тэгвэл энэхүү албан даатгалд хамрагдаагүй жолоочийг шууд даатгагч компанид хуваарилан даатгуулахаар болсон тухай мэдээлэл гарчээ.

Санхүүгийн зохицуулах хороо энэ оны 271 дүгээр тогтоолоор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчилж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.
Ингэснээр Хорооноос хуваарилсан жолооч нартай даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа нэмэлт нөхцөл шаардахгүй даатгах, мөн даатгагч нарын хохирол нөхөлтийн харьцааг тооцох хугацааг тодорхой болгосон зэрэг нарийвчилсан зохицуулалт бүрдэж буй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.5-д тус тус заасны дагуу журмыг хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэж, Хорооны цахим хуудсанд байршуулснаар өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ.

Dorgio.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

URL:

Сэтгэгдэл бичих