Хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилт эхэллээ

01_bОХУ-ын эрх баригчид хүйтэн дайнаас хойших хамгийн том хамтарсан цэргийн сургуулилтаа Зүүн Сибирьт эхэлсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн сургуулилтад Москва 300,000 цэргийн албан хаагчаа оролцуулж байна.  “Восток 2018” цэргийн сургуулилтад оролцуулахаар БНХАУ-ын тал 3,200 цэргийн албан хаагчаа илгээжээ. Монгол Улс цөөнгүй тооны цэргийн албан хаагчаа илгээсэн гэнэ.

 

Хуучин ЗХУ хамгийн сүүлд хүйтэн дайны үе буюу 1981 онд Москва томоохон хэмжээний сургуулилт зохион байгуулж байжээ. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм олон цэргийн албан хаагчийг оролцуулсан цэргийн сургуулилт зохион байгуулж байгаагүй.

 

 

ОХУ болон “НАТО”-ийн дунд үүссэн ХУРЦАДМАЛ байдлын үед уг цэргийн зохион байгуулагдаж байна.

 

2014 онд Украины газар нутгийн нэгээхэн хэсэг Крымийг хойгийг ОХУ-ын эрх баригчид эх газартаа хүчээр нэгтгэсэн гэх үйл явдалд “НАТО” дургүйцлээ илэрхийлж, хариу арга хэмжээ авах болсон.

 

Уг асуудлаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ-ыг чиглэсэн түрэмгий, найрсаг бус хандлагыг харгалзан энэхүү цэргийн сургуулилтыг явуулж байна” гэж мэдэгджээ.

 

ОХУ болон Беларус өнгөрсөн онд хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих