Х.Баделхан сайдаа шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг туршлагагүй хятад компаниудад даалгах уу?
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И саяхан Монгол улсад ажлын айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болж Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нээж тууз хайчилсан билээ.Энэхүү үйл явдлын үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэвлэлд өгсөн ярилцлагдаа Хятадын тал өөрсдөө цэвэрлэх байгууламж барих компанийн сонгон шалгаруулалтыг хийсэн. Гурван компанийг шалгаруулсан байгаа. Тэр шалгарсан гурван компанийг Хятадын банк хөрөнгийн үнэлгээ хийж байгаа. Хөрөнгийн үнэлгээ хийсний дараа худалдааны яаманд олгоно. Худалдааны яамнаас манайд гурван компанийн нэр ирнэ. Нэр ирсэн гурван компаниас бид манай тендерийн хуулийн дагуу нэг компанийг шалгаруулан гэрээ байгуулна гэсэн байдаг.
Тэгвэл тэр гурван компанийн нэр манайд иржээ. Харамсалтай нь компаниудыг шалгаруулахдаа Хятадын тал мөнгөө төлсөн хүн нь хөгжимөө захиалдаг гэсэн зарчмаар аашилсан болтой ямарч туршлаггүй, чиглэлийн бус зам гүүрийн, эрчим хүчний компаниудын нэрс ирүүлжээ. Хоёр компани нь монголд үйл ажиллагаа явуулсан хэдий ч чанар сатандарт мөрдөөгүйгээс хэл ам дагуулсаар байгаа юм байна. Тухайлбал Хятадын Газар шинжилгээний групп гэдэг компани. Энэ компани урд нь Монгол улсад авто зам барьсан ч чанаргүй зам хүлээлгэн өгсөн учраас одоог хүртэл шүүх дээр асуудал нь явж байгаа юм байна. Хоёр дахь компани нь Хятадын төмөр замын дөрөвдүгээр товчоо, Бээжингийн барилгын компанийн консерциум. Энэ консерциумын Хятадын төмөр замын товчоо гэх компани Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын хурдны замын бүтээн байгуулалтанд оролцож байгаа бөгөөд мөн л замын чанарын асуудлаар хэл ам хэрүүл тэмцэлтэй байгаа юм байна.
Гурав дахь нь Хятадын зам гүүрийн компани-Повэр чайна компаниудын консерциум . Энэ консерциум нь цэвэрлэх байгууламж барьж байсан туршлаггүй бөгөөд цэвэр эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.Мэдээж мөнгөө төлсөн юм чинь хөгжимөө тэд захиална.Харин туршлаггүй компанийн барьсан бүтээн байгуулалт Монголд үлдэнэ гэдгийг манай салбар хариуцсан сайд, Засгийн газрын тэргүүн, танхимын сайд нар маань тунгааж үзэх хэрэгтэй мэт санагдана. Хэдийгээр 300 сая доллар хөнгөлөлттэй зээл ч бид төлөх нь дамжиггүй.Мөн урт настай удаан эдэлгээтэй сайн бүтээн байгуулалт хийхийн тулд туршлагатай мэргэжлийн компаниудаар чанартай гүйцэтгүүлэх ёстойг салбарын сайд, мэргэжилтнүүд нь сайтар бодолцож энэ талаар хятадын талд асуудал тавьж хэлэлцэх хэрэгтэй байна. Гүйцэтгэл сайтай эдэлгээ удаан байвал засгийн тэргүүний ч салбарын сайдын ч тэр нэр хүндэд хэрэгтэйг мөн санамаар. Тэгэхгүй бол энэ их мөнгөөр хэрэггүй “хог” хийлгэж аваад хожим хэн нэгнээс бас л бадар барихвийдээ.
http://times.mn/f/36727/
URL: