Хишиг гэж удган эмэгтэйн ярьснаар….

40568615_1969672583330824_543209076843085824_nХөдөө суманд нэгэн айлд залагдлаа. Шинэхэн ч бөө байж, би бүгдийг чадах юм шиг л бодогдоод явж байсан цаг. Гэрт нэг хэвтрийн залуу, эхнэр нь бололтой ногоон шар нүдтэй хүүхэн, нэг настай самган байна.Самган сүйд- Хүү маань хэвтэрт ороод удаж байна. Чамайг ирж гэж дуулаад, аваад ир гээд суулагдаггүй гээд цай цүй болов. Хуяг худрагаа ариулаад л хэц хэнгэрэгээ услаад л чухам чухал том удган суулаа. Хэц хэнгэрэгээ дэлдээд онгоо дуудаад л үзэж тарлаа. Гэтэл урд хожид үзээгүй хачин жигтэй амьтан залуугийн орон доогуур харагдаж байна. Тохойн чинээ өндөртөй, алгын чинээ нүүртэй юм. Сэгсгэр үсэрхэг толгойтой, гар хөл нь танигдахгүй юм.Нүүр нь л сайн харагдаад байх юм. Их хурдан хөдөлгөөнтэй, хүрэн өнгөтэй, жаахан заваан үнэртэй юмаа. Хэцээ бариад цамнаж өглөө. Гэрийн баруугаар, зүүгээр нь гээд элдэж өглөө. Доог тохуу хийгээд, байгаа юман дээгүүр тойрч харайлгаад л нөгөө орон доогуур орчих юм. Нэг мэдсэн бахардаж үхэхнээ, хэцээ тавиад хоймор нь очиж суугаад оргойгоо аваад нөгөө орон доогуур харлаа. Юу ч байдаггүй. Нөгөө самган –Удган минь яав. Боловуу, яасан айхтар бөөлөвөө гэж байна.Нөгөө “Чибурашка” шиг юмтай жаал хөөцөлдсөн юм чинь-Харин тиймээ гэчихээд жаал бясалгав. Хэвтэрт байгаа хүнээ хараад санаа зовов. Тэгээд амьсгаагаа жаахан дарж байгаад л ахиад л үзлээ. Гэхдээ хүчээр биш аргаар багшийн заасан баривчлах аргаар үзлээ. Сонин хачин царайт чинь ямар учир шалтгаанаар энэ гэрт байгаад байна вэ. Тэгсэн хариулж байна -Энэ айлын эхнэр өөрөө л намайг даллаж, энэ орон доогуур орогнуулан хооллодог гэдэг юм байна. Би бүр гайхаадНөхрөө хорлох атгаг санаа байсан юмуу гэвэл -Үгүй орой бүр ширээн дээрээ хоолны үлдэгдэл шавхруугаа цэвэрлэхгүй хонуулдаг. Тогоо шанагаа шавхруутай нь үлдээдэг, түүний үнэрээр нь би хооллодог гэх нь тэрЧи тэгээд хаанаас энэ айлд орж ирэв гэтэл баруун хаяа руу заагаад байна. Тэр унаатайгаа л ирсэн, тэрэнтэйгээ л явна гэнэ. за боллоо. Хуягаа тайлаад тэр зүгт нь харвал нэг тэргэнцэр байна. Хуучин, нилээд халцарсан хар савхин бүрээстэй юм. Самганаас –Тэр тэргэнцэр хэнийх вэ гэтэл-Мэдэхгүй бэргэн мэднэ гэнэ.Бэргэнд сумын эмнэлэгийн сувилагч өгсөн юм. Урд Ц-ийн ээж нь хэрэглэж байгаад өөд болоод, тэгээд манай хүн шагайгаа булгалчихаад явж чадахгүй байтал, суугаад гэр дотроо явж болох аятайхан юм гээд аваад ирсэн юм. Тэгснээ нэг зог тусаад -Нээрээ энийг авчирсанаас хойш манай нөхрийн хөл эдгэх нь бүү хэл улам бүр өвдөж, хот хөдөөгүй явж арга мухардаад байгаа байхгүй юу. Энэ муу тэрэг арай гай болсон юм биш биздээ гэлээ. Ингээд учир тайлагдлаа, тэр тэргэнд нэг тийрэн эзэн суусан байж, гэтэл шагай нь мултарсан залуугийн эхнэр нь өнөө тэргийг нөхөртөө авчираад өгчихөж.Нөхрийн бие сайжирвал тийрэн тэрэгтэйгээ гэрээс гарах хэрэг болно, тэхээр нөхрийн биеийг барисаар залхуу эхнэрийн хоолны үлдэгдэл зооглосоор 1 сарыг гэдэс цатгалан өнгөрөөж байсныг самганд дуулгалаа. Эхнэр нь уйлна. Самган –Үнэн үнэн манай бэр жаал ажилд муу, залхуу зантай.Энэ муу зангаас болж л эр нөхрөө зовоож гэх мэтээр яриа болоод уг тийрэнтэй тэргэнцэрээ эрэг жалганд гээж орон гэрээ ариулан, гал голомтоо тахиж галын эзэн галаахайд өргөл өргөж, учрыг нь олон нөхрийн бие хаа сайжирсан билээ.

Natsag Dulamsuren


URL:

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

Thanks a lot! I like it.

Нэр: Miguelsledo Огноо: 9 March 2020

Thanks, Numerous knowledge!

Сэтгэгдэл бичих