Юутай л нөхөрлөөд байна даа

3_500x500Бумба овогтой Баасанбадам хуудаснаас

Ядруу явахад зандрах нь ихэдсэн хорвоод
Ялгаварлаж харьцах үзэл хужаа нар шиг олширч
Ялаа шумуул шиг алуур барьсан түшээдээс айж
Ялзарч муудсан энэ сэтгэхүйг нойлын ус шиг урсгахсан
Зүдрүү явахад архирах нохдоор хүрээлэгдсэн орчлонд
Зүүгээр шивэх шиг хорон үгс нь улам баяжаад байх шиг
Зүүдэнд хүртэл өрөө нэхэх халаас сэгсрэгч банкнаас
Зүлэг ногоо ургадаггүй цөлжсөн газар шиг болох нээ
Гундуу явахад гишгэлдэг дээрэлхүү занд эзэмдүүлж
Гуунд овоорсон хог шиг нэг газартаа бөөгнөрч
Гутлын уланд наалдсан шавар шавхай шиг бодлыг
Гунигт энэ муу үзэлтэй хамт савантай усанд угаахсан
Нэгнээ хэмлэж доромжлоод түүнээс таашаал мэдэрч
Нэгхэн тахалд дарлуулж оюун санаагаа бохирдуулж
Нэрмэлийн дусал шиг шим шүүсээ соруулсаар
Нэг л мэдэхэд бид чинь адгууснаас дор болох нь ээ
Бумба овогтой Баасанбадам
 2017-10-24 нд

 


URL:

Сэтгэгдэл бичих