Макроны нэр хүнд навс унав
Францын олон нийтийн санаа бодлыг судлах хүрээлэнгийн явуулсан судалгаагаар тус улсын Ерөнхийлөгч Макроны нэр хүнд 34 хувь болтлоо буурч, дээд амжилтыг тогтоожээ. Макрон 2017 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш ийнхүү нэр хүнд нь хамгийн доогуур үнэлэгдэх болов.
Бие хамгаалагч нь Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу тавдугаар сарын 01-ний жагсаалд оролцож байсан хүмүүсийг зодсоны дараагаар Ерөнхийлөгчийн нэр хүнд унаж эхэлсэн билээ. Ерөнхийлөгчөөр сонгогдох үед нь Макроны нэр хүнд 64 хувьтай байсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: