Алтан-Овооны тахилгын үеэр хятад ажилчид оруулж иржээ
“Макс-Ойл” компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Тарган тал хэмээх газар газрын тосны үйлдвэр барихаар зэхэж байна. Өнгөрсөн тавдугаар сард тоног төхөөрөмжөө авчирч суурилуулсан тэд Алтан-Овооны их тахилга-2018 наадмын үеэр хайгуул явуулах нэрээр 25 хятад ажилчин оруулж иржээ. Тэнд нэг ч монгол хүн ажилладаггүй, нутгийн иргэдийг нэвтрүүлдэггүй. Сумын Засаг дарга, ИТХ нь энэ талаар “Засгийн газар мэднэ, БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай, бүтээгдэхүүн хуваах гэрээтэй” хэмээн тайлбарлаж байна. Гэтэл иргэдийн саналыг аваагүй, зуд болоход малаа тийш оруулдаг тул малчдынх нь эрх зөрчигдсөн зэрэг зөрчлүүд тэнд үүсчээ. Дээр нь тус газар хилийн ..-р дугаар застав байрлаж буй хилийн хориотой бүсэд байрладаг. Зээр, бор гөрөөс, халиун буга, тарвага, цагаан чоно зэрэг дархан цаазтай, ховор ан амьтдын идээшсэн нутаг бөгөөд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ГТБАГ-29а тоот талбайд хайгуул хийх зөвшөөрөл олгожээ.
Ч.ЗОТОЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: