Хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй тамирчин
Форбс сэтгүүл сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр орлого олсон эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргажээ. Топ 10-т багтсан эмэгтэй тамирчдын нийт орлого 105 сая доллар болов. Үүнд шагналын мөнгө, зар сурталчилгаанаас олсон орлого багтжээ.
1. Серена Уильямс – Шагналын мөнгө 62 мянган доллар, зар сурталчилгаанаас олсон орлого 18 сая доллар гэнэ. Серена эгч Винустэйгээ мэргэжлийн теннист хар багаасаа бэлтгэгдсэн. Хоёулаа ээлж дараалан дэлхийн №1 цохиур болж байлаа. Серена олимпийн дөрвөн удаагийн аварга бөгөөд Их дуулгын бүх дөрвөн тэмцээнд түрүүлж байсан нэгэн.
2. Каролин Возняцки – Шагналд долоон сая, зар сурталчилгаанаас зургаан сая доллар олсон.
Польш гаралтай Данийн энэ теннисчин бүсгүй дэлхийд чансаагаараа хоёрт бичигдэж байгаа.
3. Слоан Стивенс – Шагналд 5,7 сая, зар сурталчилгаанаас 5,5 сая доллар олсон.
Америкийн мэргэжлийн теннисчин бүсгүй. Өнгөрсөн жил АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлжээ.
4. Гарбинье Муругуса – Шагналд 5,5 сая, зар сурталчилгаанаас 5,5 сая доллар олжээ.
Испанийн мэргэжлийн теннисчин.
5. Мария Шарапова – Шагналд 1 сая, зар сурталчилгаанаас 9,5 сая доллар олсон.
Дэлхийн №1 цохиур асан Оросын теннисчин бүсгүй. “Их дуулга”-ын бүх дөрвөн тэмцээнд түрүүлж байв. Зар сурталчилгаанаас хамгийн их орлого олдог нэгэн.
6. Винус Уильямс – Шагналд 4,2 сая доллар, зар сурталчилгаанаас 6 сая доллар олжээ.
Уимблдоны таван удаагийн аварга, Америкийн теннисчин бүсгүй.
7. Пусарла Венката Синдху – Шагналд 500 мянган доллар, зар сурталчилгаанаас 8 сая доллар олжээ.
2016 оны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэнийхээ ачаар Энэтхэгийн бадминтончин бүсгүй долларын саятан болжээ.
8. Симона Халеп – Шагналд 6,2 сая доллар, зар сурталчилгаанаас 1,5 сая доллар олсон.
Румыны мэргэжлийн теннисчин энэ бүсгүй 2018 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлснээр дэлхийн №1 цохиур болж чадсан.
9. Даника Патрик – Шагналд 3 сая доллар, зар сурталчилгаанаас 4,5 сая доллар олжээ.
Америкийн автомашины уралдааны тамирчин. 10 жилийн өмнө Даника Индикар тэмцээнд аваргалсан анхны эмэгтэй болжээ. 1992 онд аравхан настайдаа анхны уралдаандаа оролцсон. АНУ-ын хамгийн алдартай эмэгтэй тамирчдын нэг. Чөлөөт цагаараа клипэнд тоглож, телевизийн шоуд оролцохын зэрэгцээ фотомоделийн ажлыг хийхээ мартдаггүй.
10. Ангелик Кербер – Шагналд 3 сая, зар сурталчилгаанаас 4 сая доллар олжээ.
Германы мэргэжлийн теннисчин бүсгүй цагтаа дэлхийн №1 цохиур болж байлаа.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: