Хэргийн нууц тайлагдав уу?

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг удахгүй шийдэгдэх нь бололтой. Энэ хэрэг өнөөдрийг болтол шийдэгдэхгүй иргэдийн дунд хүлээлт болж байсан. Тэгвэл хэргийн учиг тайлагдаж тэсвэр алдсан эх сурвалжууд ээлж дараалан нотлох баримтуудыг дэлгэж эхлэв.

Уржигдархан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дээрх хэрэгтэй холбоотой ноцтой баримтуудыг үзүүлсэн нь олны анхаарлыг татсан. Энэ хэрэгг албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийнхнаас гадна тухайн үед тушаал өгч байсан мяндагтнууд ч буруудаад буй.

Тухайлбал, Эргүүл хамгаалалтын газрын дарга нараас гадна цагдаагийн хэд хэдэн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан, санаатайгаар бусдын амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон. Өнгөрсөн хугацаанд тэдэнд холбогдох хэргийг нэгдсэн журмаар шалгаж Өршөөлийн хуульд хамруулж байсан. Тухайн үед талийгаачдын ар гэрийнхэн Прокурорын байгууллагад хүсэлт гаргаж хэргийг дахин шалгуулахаар болсон юм.

Ингээд долоодугаар сарын 1-тэй холбоотой хэрэг дахин шалгагдах болов. Гэхдээ нэгдсэн журмаар шалгаж байсныг нь зааглаж албан тушаалтнуудын, цагдаа нарын гэж шалгаж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээллээр эдгээр хэргүүдийг шалгаж дуусч байгаа гэнэ. Цагдаагийн албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн бол харин цагдаагийн албан хаагч нартай холбоотой ” хэргийг үргэлжүүлэн шалгаж байгаа аж.

Албан шахалтаар уучлалт гуйх хэрэггүй

Бид энэ хэргийн талаар холбогдох хүмүүсээс тодруулга авсан юм. Хэргийн хохирогч Ц.Энхбаяртай холбогдов.

-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой баримтууд дэлгэгдэх боллоо. Үүнд та ямар байр сууринаас хандаж байна вэ?

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Өмнө нь түүнтэй уулзахад хэлж байсан юм. Надад долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой баримтууд ирсээр байгаа гэж байсан. Тэрнээсээ дэлгэж үзүүлсэн байх.

-Энэ хэрэг прокурорт шилжсэн байгаа. Хохирогчид хавтаст хэрэгтэйгээ танилцсан уу?

-Одоогоос 10 хоногийн өмнө цагдаагийн албан тушаалтнуудын хавтаст хэрэгтэй танилцсан. Миний таньдаг хүмүүс бүгд хэрэгтэй танилцсан. Хөдөө байдаг нэг хүн л танилцаж амжаагүй байх.

-Хэргийг дахин шалгах болсноос хойш хохирогчид нэмэгдсэн үү?

-Мэдэгдсэн юм л алга. Миний мэдэхийн гурав байдаг юм. Албан ёсны бүртгэлтэй зургаан хүн байдаг юм билээ.

-Хэргийг дахиж шалгасан болохоор xaвсралт хэрэг нэмэгдсэн байлгүй?

-Үгүй нэмэгдээгүй байсан. Гурван ширхэг хавтаст хэрэг байна лээ. Өмнөх нь 25 байсан юм. Хавтаст хэрэгт Тамарагийн тэмдэглэл л байсан. Тэрнээс биш Х.Тэмүүжингийн баримтууд байгаагүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд цуглуулсан баримтууд орсон гэсэн. Өмнөх хавтаст хэрэггэй давхардаагүй гэсэн үг.

-Хэргийг хоёр хувааж шалгаж байгаа. Одоогийн байдлаар албан тушаалтнуудын хэрэг шийдэгдэх шатандаа явж байна. Харин цагдаагийн албан хаагч нартай холбоотой хэрэг яаж байгаа бол?

-Цагдаа нарын хэрэг яасан нь, ч мэдэгдэхгүй л байна. Албаны хүнээс асуухаар шалгаж байгаа л гэсэн. Дарга нарынх нь хэргийн зүйлчлэлийг өөрчилж байгаа нь учиртай байх. Цэргийн зүйлчлэлээр шалгаж байгаа.

-Цагдаа нарыг хүн буудсан гэдгийг хөдлөшгүй баримтад тулгуурлан нотлочихоод байгаа. Тэд хэргээ хүлээхгүй болохоор шийдэгдэх хугацаа нь сунжраад байх шиг?

-Цагдаагийнхан болохоор бид буудаагүй өөр хүмүүс буудсан гэдэг. Тэд өөрсдийгөө хэлмэгдсэн гээд байгаа. Хар машинтай хүмүүс буудсан гээд байгаа. Харанхуйд гэрэл тусгасан ямар ч машин хар л харагдана. Эмнэлгийн сувилагч  хэлдэг биз дээ. Цагдаагийнхан буудсан гэж. Ямар ч тэнэг хүнд тодорхой байгаа. Энэ хэргийг шийдэхгүй удаж байгаа нь хугацаа л хожсон явдал.

-Таны бодлоор цагдаагийн дарга нарыг яллаж болохгүй шалтгаан байх нь ээ?

-Тийм байх магадлалтай юм. Мердөгч, прокурор нар ацан шалаанд оруулж буй хэрэг Мөрдөн байцаалтын явцад цагдаа хүн буудсан гэдгийг тогтоочихсон. Харин прокурор нь яллах гэхээр дээрээс нь дарамтлаад байдаг. Хэрвээ цагдаа нар яллагдвал шат шатны тушаал өгсөн хүмүүс илчлэгдэнэ. Эцсийн эцэст энэ хэрэг шийдэгдвэл бүх хариуцлага тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дээр л бууна.

-Ерөнхийлөгчийг ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гээд байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Э.Мөнх-Очирыг тийм хүн гэж бодоогүй. Ямар сайхан хүний хүүхэд билээ. Гэтэл “Яахаараа ард түмнээс уучлалт гуйдаг юм бэ” гээд сууж байдаг. Ард түмний сонголтыг үймээн самуун болгосон эцэст нь хүний амийг хөнөөсөн. Тэгэхээр заавал эзнийг нь олж байж уучлалт гуйх ёсгүй. Хуучин Засгийн газраас дөрвөн жилийн турш уучлалт гуйгаач гэсэн хүсэлт тавьсан.

Бүүр 50 сая төгрөгөөрөө дэнчин тавин байж гуйсан.Хоёрын хооронд хүний шахалтаар уучлалт гуйх хэрэггүй. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед уучлал гуйгаагүй. Тэр хойно буюу 60 жилийн дараа албан ёсоор уучлалт гуйж байсныг ард түмэн мэднэ. Тэгэхэзр одоогийн төр засгийн уучлалт гуйх цаг нь болоогүй юм байлгүй.

Цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчид гэмт халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Эх сурвалжийн мэдээллээр 536 цагдаа халдлагад өртөж хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Эдгээрээс хоёр ч цагдаа гэмтлийн улмаас хорвоог орхисон. Харин үлдсэн хэд нь өнөө маргаашийг үлгэн салган өнгөрөөж байна. Учир нь эрүүл мэндийн хувьд албандаа тэнцэхгүй байгаа юм.

Цаг үеийн байдалтай холбогдуулан Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Прокурорын байгууллага хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Энэ талаар УИХ-д хандсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй, хууль зерчсөн үйл ажиллагаагаа үргэлжпүүлсээр байгаа. Энэ хэргийг сэргээсэн шалтгаанаа прокурорын байгууллага зүйл ангийг нь өөрчилсөн хэмээн тайлбарладаг Энэ нь хууль зүйн үндэслэлгүй.

Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон хэргийг зүйл ангийг нь өөрчлөх болон бусад ямар нэг байдлаар сэргээх улмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хуулийн ямар ч үндэслэл байдаггүй. Гэмтэж бэртсэн цагдаагийн албан хаагчдьж прокурорын байгууллагад хандаж тэр өдрийн үймээн самууныг зохион байгуулсан этгээдүүдэд холбогдох хэргийг сэргээн шалгуулж тэднээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хүсэлт тавьсан ч нааштай хариу өгөөгүй. Үндсэндээ албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүлж харин албан хаагчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа” гэлээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих