Байртай айлын хүүхдүүд л сургуульд сурах уу, Ц.Цогзолмаа сайд аа

5b7b9f205630b7.91007697Жил бүрийн энэ үед эцэг эхчүүд хамгийн ихээр сандарч эхэлдэг. Учир нь есдүгээр сарын нэгэн дөхөж сургууль, цэцэрлэг орох болсонтой холбоотой асуудлууд ар араасаа ундардаг юм. Энэ жил ч мөн боловсролын салбартай холбоотой асуудал нэлээд эрчийг авах өндөр магадлалтай болоод байна.

Учир нь нэгэн ээж Баянгол дүүргийн 38-р сургуулийн нэгдүгээр ангид хүүхдээ элсүүлэхээр очжээ. Гэтэл түүнийг амьдарч байгаа байрны ордер заавал сургуульд оруулах гэж байгаа хүүхдийн эцэг, эхийн нэр дээр байх ёстой хэмээн буцаажээ. Улмаар хичээлийн шинэ жил эхлэхэд аравхан хоног дутуу байхад насаараа тэр байранд амьдарсан айл хүүхдээ сургах сургуульгүй болсондоо гайхширч суугаа тухайгаа олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн байна. Тус сургуулийн хууль бус үйлдэлд иргэд маш их бухимдалтай байгаа бөгөөд ийм асуудал ганцхан 38 дугаар сургууль дээр гараагүй ч баталж байна.Тухайлбал, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулиас нэгэн эцэг эхийг байрныхаа ордерийг авчрахыг хүртэл шаарджээ.

Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд түрээсийн байранд амьдардаг, түр оршин суух хаягтай маш олон өрх бий. Тэдгээрийн өрхийн мянга мянган хүүхэд дээрх шаардлагыг биелүүлж чадахгүйн улмаас сурах эрхээ эдэлж чадахгүй гэсэн үг үү. Болорсролын тухай хуулинд сурах, суралцах эрхийн талаар хуульчлаад өгчихсөн байдаг. Харин энэ мэт төрийн хурган дарга нар дураараа авирлаж байгаа асуудлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

Ямартай ч нийслэлийн боловсролын газрын дарга өнгөрсөн 07 дугаар сард сургуульд элсэх тухай захирамж гаргасан. Түүний гаргасан захирамжинд байрны ордер нь ээж аавынх нь нэр дээр байх ёстой гэсэн үг, үсэг, агуулга алга. Өөрөөр хэлбэл байрны ордер аав, ээжийнх нь нэр дээр байх учиртай гэсэн албан ёсны тушаал, шийдвэр байхгүй гэсэн үг.

Ямартай ч тус сургуулиудын удирдлагууд дээрх тушаалыг буруу ойлгоогүй нь лавтай. Тиймээс зарим сургуулиудын захирлууд үгсэж, бичигдээгүй, дүрэм мөрдөж байгаа нь авлига авах гэсэн шууд бус оролдлого байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байна. Хэрэв бусдын сурч боловсрох эрхийг мөнгө олох хэрэгсэл болгож байгаа нь үнэн бол Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад яаралтай арга хэмжээ шаардлага үүснэ гэсэн үг. Эс тэгвээс удахгүй байртай айлын хүүхдүүд л сургуульд сурдаг болох нь байна шүү, Ц.Цогзолмаа сайд аа.

ERENNEWS.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 22 August 2018

Энэ ховдын мангар хүүхэн зайлаач…. Миегийн дүүг зайлуулцгаая.

Сэтгэгдэл бичих