Экс сайд Ж.Бат-Эрдэнэ гадагшаа гарсан гэнэ үү

b91de05a6396eaabda08c9b4da9bfcc8ЗТХЯ-нд гарсан аймшигт аллагатай холбоотойгоор экс сайд Ж.Бат-Эрдэнэ,дэд сайд асан Б.Цогтгэрэл нарыг хуулийн байгууллага шалгасан. Шалгаж эхэлсэний дараа экс сайдтан гадагшаа явсан гэнэ. Явсаныг нь хуулийнхан хүртэл мэдээгүй аж. Хэрэгт холбогдуулж шалгавал зохих этгээдийн нэг нь ийнхүү гадагшаа явсан нь мөрдөн байцаалтын ажлыг удаашруулж магадгүй болжээ. Экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүн гэдгээрээ хавчигдаж хяхагдаж байсан талийгаач нь яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан. Ажил үүргийн дагуу 280 сая долларын төмөр замын хэрэг, нүүрс тээвэрлэлт, дуулиант 1000 вагоны хэргийг шалгаж МАН-ын нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүн Монголын төмөр замын ачаа тээврийг гартаа атган монопольдож байсныг нь таслан зогсоох арга хэмжээ авч байжээ. Энэ бүхний дараа дээрээс, хажуугаас дарамт шахалт ирсэн аж.
Хэрэг гардаг орой сайд Ж.Бат-Эрдэнэ нь талийгаачийг өрөөндөө дуудаж айраг аягалж өгөөд “ажлаа өг” хэмээн шахсан гэх мэдээлэл цацагдсан. Үүний дараа Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын гурван цагийн тамлал яргалал эхэлж эцэст нь 38-хан настай залуухан дарга амиа алдсан. Хэрэг гарсаны маргааш нь ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болсон явдлыг “золгүй тохиолдол” гэж нэрлээд “тухайн үед би яаман дээр байгаагүй” хэмээн яаран мэдэгдэж амиа хоохойлсон билээ. Одоо экс сайд давхар дээлээ тайлж гишүүний дан дээлтэй боллоо Гэсэн ч ийнхүү зугтаагаад байвал дан дээлний ажлаа ч олигтой хийхгүй нь бололтой. Үүнээс болж хамгийн түрүүнд булганчуудыг төрд төлөөлөх чухал хариуцлагатай ажил хохирч үлдэнэ. ЗТХЯ-нд гарсан аллага олон аймшигт нууцыг агуулж байгаа нь мэдээж биз. Хэрвээ энэ хэрэгтэй холбоотой нэг шуугиан дэгдэхэд л гадагшаа зугтаадаг гишүүнтэй болох юм бол хэн булганчуудыг төрд төлөөлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна.

URL:

Сэтгэгдэл бичих