В.Путин, А.Меркель нар хэлэлцээ хийжээ
Германы Канцлер Ангела Меркель болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Берлин хотноо уулзаж, Сири, Украин, Иран болон “Умард урсгал-2” төслийн талаар хэлэлцээ хийжээ.
Тэд уулзалт эхлэхээс өмнө сэтгүүлчдэд ярицлага өгсөн байна.
Энэ үеэр Канцлер А.Меркель, маргаантай асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар зохицуулна гэж бодож байгаагаа илэрхийлээд, “ОХУ-аас Герман руу байгалийн хий дамжуулах “Умард урсгал-2” төсөлтэй холбогдуулан, төсөл хэрэгжиж эхэлмэгц Украин дамжуулагчийн үүргээ биелүүлэх хэрэгтэй бөгөөд энэ асуудлыг Украин, ОХУ, ЕХ хэлэлцээд эхэлсэн гэж мэдэгдэв.
Гэвч зарим орон энэхүү төслийг эсэргүүцэж байгаа юм. Герман эрчим хүчний хувьд ОХУ-аас хэт их хамааралтай болно гэж АНУ үзэж байгаа учраас уг төслийг эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ энэхүү дамжуулах хоолой нь Украиныг байгалийн хий дамжуулах бизнесээс шахан гаргах боломжийг ОХУ-д олгоно гэж Украин эмээж байна.
Харин В.Путин энэ асуудлын талаар, “байгалийн хийг Украинаар дамжуулан нийлүүлэх нь бидний хувьд уламжлал болсон бөгөөд үүний гол зүйл нь эдийн засгийн шаардлагуудыг бүрэн хангаж байгаа явдал юм. “Умард урсгал-2” нь эдийн засгийн онцгой төсөл юм” гэж мэдэгдсэн байна.
Үүнээс гадна тэрбээр, Сирид үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийг ЕХ-д уриалаад, ингэснээр сири дүрвэгсэд гэртээ харих боломжтой болох юм гэж мэдэгджээ.
“Сирийн Идлиб хот болон бусад бүс нутгийг хүмүүнлэгийн хямралаас гаргах хэрэгтэй. Мөн өнгөрсөн тавдугаар сард Сочи хотод В.Путинтэй уулзах үеэрээ Сирийн Үндсэн хуулийг шинэчлэх, сонгууль хийх зэрэг асуудлыг хэлэлцсэн” гэж А.Меркель мэдэгдэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мундаг хүмүүс, амжилт хүсье