Нялуунаас шулуун нь дээр

2_500x500Хүнд татгалзсан хариу хэлэх бидний бодож байгаагаас ч илүү амархан бас энгийн. Хамгийн чухал нь яаж хэлэх аргаа л зөв сонгох хэрэгтэй юм. 

1. “Би яг одоо өөр хэд хэдэн чухал зүйл хийж байгаа учраас энэ гуйлтыг чинь биелүүлж чадахгүй нь ээ”
- Танд чөлөөт цаг үнэхээр байхгүй бол шалтаг хэлэх хэрэггүй
- Таныг завгүй байсны төлөө хэн ч буруу тохохгүй
2. “Надад үүнийг хийхэд таатай биш байх болно / Би ийм юманд дургүй”
- Үнэхээр дургүй зүйлээ албан хүчээр хийвэл тэр чинь өөрийгөө дарангуйлж байгаа хэрэг болно шүү дээ
- Таны дургүй зүйлд дуртай хүн байгаа ч юм билүү?
3. “Би энийг хийхэд тохирох хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Чи А-гаас асуугаад үзвэл яасан юм?”
- Өөрийн чадлынхаа хэмжээг мэдэж байх нь муу юм биш
- Биелүүлж чадахгүй амлалт өгчихвөл та ч, тэр ч хохирох болно
4. “Надад өөр төлөвлөгөө бий”
- Та заавал өөрийнхөө төлөвлөгөөний талаар тайлагнах ёсгүй гэдгийг санаарай
- Хэнд ч гэсэн ажил гарч болно
5. “Чи өөрөө энэ ажлыг маш сайн хийж чадна гэдэгт би итгэж байна”
- Хүмүүс ихэнхдээ өөрийнхөө чадварт эргэлзсэн үедээ бусдаас тусламж гуйдаг
- Ингэж хэлснээр та тэдэнд алсдаа маш том тус болж буй хэрэг юм
6. “Би хувийн амьдралдаа/өөртөө цаг гаргамаар байна”
- Гэр бүлдээ цаг гаргахыг хүссэнээрээ та ёс зүйгүй ааш гаргаж байгаа хэрэг огт биш
- Хувийнхаа хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавих зоригтой бай
7. “Би яг одоо ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна”
- Та өөрийнхөө эрч хүчийг ажилдаа зарцуулах бүрэн эрхтэй
- Ажлаас болж зарим нэг найз нөхөд, эсвэл олон нийтийн цугларалтаас татгалзах нь байдаг л зүйл
8. “Би дараа өөр зүйл дээр чинь туслъя”
- Нэг удаа “үгүй” гэж хэлснээр дахин хэзээ ч “тийм” гэсэн хариу өгөхгүй гэсэн үг биш юм
- Хэн нэгэн таниас үнэхээр хэцүү зүйл хүсч байвал зүгээр л татгалзаарай
9. “Би чамайг энийг хийж чадах өөр хүнтэй холбож өгье”
- Хэрэв та энэ удаад тусалж чадахгүй бол, өөр хэн нэгнийг санал болгоорой
- Гэвч үнэхээр тэр гуйлтыг биелүүлж чадах хүнийг холбож өгөхөө мартуузай
10. “Үгүй ээ би хийж чадахгүй нь, уучлаарай”
- “Нялуунаас шулуун нь дээр” гэдэг үгэнд сүсэглэдэг бол та шууд энэ аргыг хэрэглэсэн нь дээр
- Энэ хатуу үгийг ч бас зөөлөн хэлж болдог
Боломж байвал туслалгүй яахав. Хэрэв боломжгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Учир нь үгүй гэж хэлснээр та хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, хэний ч өмнө буруутан болохгүй гэдгийг сайн ойлгоорой. Харин ч өөрийгөө хүндэлдэг хүн хэрэгтэй үедээ “үгүй” хэмээн ичиж зоволгүй, эрс шийдэмгий хэлж чаддаг байх хэрэгтэй.
Үгүй гэж хэлэхийн үр дагаврын талаархи айдас бол зүгээр л хий хоосон зүйл юм шүү!

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих