3D хэвлэмэл галт зэвсэг АНУ-д маргааны шинэ сэдэв болов

header_image_54m0ZeZГурван хэмжээст принтер болон бусад хямд төсөр аргаар бүтээсэн галт зэвсэгт зохицуулалт үүсгэх асуудал АНУ-ын галт зэвсэгт хяналт тавих тэмцлийн тэргүүн шугамнаа гарч, тус улсын хууль тогтоогчдод түвэг нэмлээ. АНУ-ын Хууль зүйн яам өөрийн хэв маягтай “крипто анархист”-д 3D принтерээр хэвлэдэг бууны төсөл зургийг онлайнд байршуулах зөвшөөрөл олгосон нь энэ сард шүүхэд зарга дэгдээлээ.

Зарга мэдүүлэгчид гар хийцийн галт зэвсэг тархаж буй явдлыг зогсоох шаардлага тавьж байна. Яамны шийдвэр нь “галт зэвсгийн хяналтад занал учруулсан хэрэг” хэмээн Нью- Йоркийн сенатор, 3D болон бусад гар аргаар бүтээсэн буу зэвсэгт хяналт тогтоох хууль дэмжигч Брэд Хойлмен мэдэгдэв. “АНУ юм уу дэлхийн бусад улсын өсвөр жаал, гэмт хэрэгтэн, террорист хэн ч бай хулганаар товшоод аюулт зэвсэг бүтээж, хяналтаас мултрах боломжтой боллоо” хэмээн сенатын гишүүн анхааруулав.

Калифорни муж улс гар аргаар бүтээсэн галт зэвсгийг бүртгэлд хамруулах хуулийг энэ зунаас хэрэгжүүлж эхэллээ. Конгресс дэх Ардчилсан намын хууль тогтоогчид 3D принтерээр хэвлэдэг бууны техник зураг нийтлэхийг хориглосон хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Г

алт зэвсэг эзэмшигчдийн эрхийг хамгаалах Defense Distributed групп 3D принтерээр буу хэвлэх төслийн зураг онлайнд байршуулахаар амласан нь яаралтай зохицуулалт шаардлагатайг харуулж өгөв. Defense Distributed зураг төсөл нийтлэхийг нь түр саатуулаад байна. Группийг үндэслэгч, Техасын харьяат, 30 настай Коди Уилсон нь өөрийгөө крипто болон чөлөөт зах зээлийн анархист хэмээн тунхаглагч.

Тэрбээр 3D принтерээр хэвлэдэг бууны техник зургийг нийтэд нийтлэх эрхийн төлөө таван жил тэмцэж иржээ. Бараг бүхэлд нь 3D принтерээр хэвлэдэг, 2013 онд бүтээсэн Liberator хэмээх хуванцар гар бууны схем зургаа нийтлэхийг нь Төрийн департамент хориглосон юм.

Асуудлыг хожим зургадугаар сард шийдвэрлэж, Хууль зүйн яам Defense Distributed группт Liberator болон бусад зэвсэг бүтээх техник зураглалтай файлуудаа вэбсайтдаа байршуулах зөвшөөрөл олгожээ. Одоогоор АНУ-ын 19 муж улсын ерөнхий прокурор тус компанид файлуудаа онлайн байршуулахыг хориглох зохицуулалт үүсгэх хүчин чармайлтад нэгдээд байна. Заргыг шүүх наймдугаар сарын 21- нд авч хэлэлцэнэ.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих