Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ, АЛДАГДСАН ТӨМӨР ЗАМЫН МӨНГИЙГ ИЛ БОЛГООЧ

6ec09143ea92311737db202bdb0ac24d_1200УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хаачив гэж олон нийт сураглаж байна. Учир нь өнгөрсөн хоногуудад ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг, вагон замаасаа гарч олон хүн гэмтэж бэртсэн асуудлууд одоог хүртэл хөвөрч байна.

Эрхэм гишүүнийг энд онцолсны учир нь тэрбээр хариуцлага, ёс зүйтэй төрийн алба гэж хангалттай ярьж, олон нийтийн санаа бодлыг өөр дээрээ татдаг мөртлөө төрийн албаны сахилга бат, хариуцлагын асуудал яригдаж байхад таг чиг. Өөрөөр хэлбэл тэрбээр яг энэ цаг мөчид хариуцлага ярьж алдагдсан төмөр замын 280 сая ам. долларын асуудлыг сөхөж, төмөр замд олон сая төгрөгийн хохирол учруулсан энэ асуудлыг ярих ёстой байсан болов уу.

Хэрвээ ЗТХЯ-ны үе, үеийн сайдууд хийгээд ялангуяа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ төмөр зам төслийн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулсан бол магадгүй өнөөдөр вагон замаасаа гарч, олон хүн бэртэж гэмтэхгүй байж ч мэднэ. Бэлээхэн түмний нүдэн дээр татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй үрчихээд байхад Монголын шүүх хошин шогийн шийдвэр гаргаж, олон нийтийг шүүхэд итгэх итгэлийг нь алдагдуулж байв. Өөрөөр хэлбэл, бүтэн дөрвөн жил шалгасан уг хэргийг шүүх шийдэхдээ төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшиж, залилан мэхэлсэн хэрэгт гэм буруутайд тооцон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх шийдвэр гаргасан. Үүнийг дагаад сошиалд болон нийгэмд асар их бухимдал бий болсон ч энэ мэт ноцтой хэргийг олон нийтийн овоо хараанаас нуухын тулд Л.Оюун-Эрдэнэ мэтийн хөлсний гишүүд өөр асуудлыг нийгэмд дуулиан болгож, ард түмний оюун санааг өөр зүйлд чиглүүлдэг арга барилыг бий болгосон билээ.

Тиймээс л өөрийгөө эх оронч шударга хэмээн нэрлэсэн Л. Оюун-Эрдэнээс бодит байдал дээр улстөржсөн 60 тэрбумаас илүүтэй төмөр замын 280 сая ам.доллар буюу 670 тэрбум төгрөг, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, цаашдын хөгжилд онц хохирол учруулсан энэ асуудлыг олон нийтэд ил болгож, нээлттэй сонсголыг явуулж өгөөч гэж дахин дахин хүсэх байна. Ард түмэнд өнөөдөр шороон даланг яагаад 670 тэрбумаар босгов, далан дээр тавигдах ёстой төмөр зам хаачив, үүнд төсөвлөсөн хөрөнгө бултаараа хаашаа алга болов гээд хариулт сонсох шаардлагатай олон асуулт байна, Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=230485624327391&id=186800838695870


URL:

Нэр: Иргэн Огноо: 17 August 2018

Шүүх цагдаагийн хийх ажил байна

Сэтгэгдэл бичих