Ван Руй Хан: Манай хоёр улс олон жилийн түүхтэй учир би Монголд маш их хайртай
Манай улсад IBF мэргэжлийн боксын холбоог байгуулахаар зорьж буй олон улсын “IBF мэргэжлийн боксын холбоо”-ны Ази ба Торгоны замын бүс нутгийг хариуцсан ерөнхийлөгч Ван Руй Хантай ярилцлаа.
-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе!Та өөрийгөө танилцуулаач. Мөн IBF мэргэжлийн боксын холбоо хэзээ байгуулагдсан бэ?
-Сайн байна уу? Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Би IBF холбооны Ази ба Торгоны замын бүс нутгийг хариуцсан ерөнхийлөгч Ван Руй Хан байна. Манай “IBF мэргэжлийн боксын холбоо” нь 1983 онд анх Америкт байгуулагдсан.
-Ямар зорилгоор Монголд ирсэн бэ?
-Монголд ирсэн зорилго бол мэргэжлийн бокс болоод IBF холбоог таниулан сурталчлах юм. Үүгээр дамжаад хоёр орон болоод Торгоны зам дагуух улсуудын спортын харилцааг дэлхийн төвшинд гаргах. Түүнчлэн торгоны зам дагуух бүс нутгийн IBF мэргэжлийн боксын тэмцээн зохион байгуулахыг зорьж байна. Ингэснээр бүс нутгуудын мэргэжлийн боксын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхээс гадна Хятад, Монгол хоёр орны харилцаа боксоор дамжиж улам бэхжинэ гэж харж байгаа. Эхний ээлжид тэмцээн зохион байгуулахын тулд Монгол улсын БСШУСЯ-ны дарга нартай уулзаж Монгол тамирчдыг Торгоны зам дагуух аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалах юм.
-Монголд таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэсэн. Ямар төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?
-Нэгт: Манай IBF мэргэжлийн боксын холбоо нь олон улсад мэргэжлийн боксын дэлгэрүүлэх зорилгыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс энэ зорилгынхоо дагуу Монголын шилдэг тамирчныг шалгаруулж IBF-д оруулах юм.
Хоёрт: Монголын шүүгч нар манай улсад очиж туршлага солилцох явдал юм. Түүнчлэн Монгол тамирчдыг өөрийн улсад урьж бэлтгэл сургуулилт хийлгэх, дасгалжуулахыг зорьж байна.
Гуравт: Энэхүү мэргэжлийн боксоор дамжиж Монгол, Хятад, Орос болоод дэлхийн бүх улсуудын соёл, спортын солилцоог хөгжүүлэх, Тэмцээнээр дамжуулан соёлын солилцооны форум зохион байгуулах
Дөрөвт:Монголд аваргын тэмцээн зохион байгуулснаар Монголын аялал жуулчлалын салбарт бага ч болов хувь нэмэр болох байх гэж харж байгаа.
Тавд: Хятад, Монгол хоёр орон хөрш зэргэлдээ гэдэг утгаараа соёлын маш их түүх дурсгалтай. Тиймээс хоёр орны бүх түүх соёлын харуулсан кино, бичлэг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр хоёр орны соёлын солилцоонд үнэтэй хувь нэмэр болох байх гэж харж байна.
Миний хувьд олон улсын байгууллагын гишүүн мөн Хятад улсын иргэн. Манай хоёр улс олон жилийн түүхтэй учир би Монголд маш их хайртай. Тиймээс Монгол ард түмний түүхэндүлдэхүйц, соёлын солилцоонд дэмтэй спортын том соёлыг нэвтрүүлэхээр хичээж байна. Бас монгол хүүхдүүдийг хилийн чандад болдог мэргэжлийн боксыг хөгжөөн дэмжигчээр урьж үзүүлэхээр амлаад байгаа.
-Таныг хүмүүнлэгийн ажилд оролцох их дуртай гэж сонссон.
-Би Монголд мэргэжлийн боксыг оруулж ирэхээс гадна нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн ажил давхар хийж байгаа. Тодруулбал, Монголын 63 болон 29-р сургуультай танилцаж, хандив тусламж өглөө. Цаашид тулгамдаж байгаа асуудал, хэрэгтэй зүйл юу байгааг тодруулсан. Эр нь боксын спортоор дамжуулан очсон газар болгондоо энэ мэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив тусламж өгдөг. Хүмүүнлэгийн ажил хийх их дуртай.
-Манай тамирчдын хувьд мэргэжлийнбоксодтоглох ур чадвар, авьяас байна уу? Дутагдалтайтал нь юу байна?
-Монгол тамирчид төрөлхийн авьяастай,дундаас дээгүүр зэрэглэлийн тамирчид байдаг. Гэвч дутагдалтай тал нь олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцох боломж нь бага байдаг. Мөнгө санхүү болоод, бэлтгэлээ хангахад хүндрэлтэй санагдсан. Тиймээс манай байгууллага яг энэ боломж нөхцөлийг нь хангаж өгөхөд бэлэн байгаа. Тодруулбал, Бээжинд бэлтгэл хийхэд Монголоос илүү орчин нөхцөл сайтай байдаг. Тиймээс эндээс тамирчид шалгаруулжБээжиндбэлтгэл сургуулилт хийлгэж болж байна. Цаашлаад манай холбоо албан ёсоор Монголд байгуулагдвал мэргэжлийнтөвшнийбэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Ингэснээр монгол тамирчид Хятад явах шаардлагагүй Монголдоо бэлтгэлээ хийж болно.
-Манай улсаас танай холбооны тэмцээндоролцох эрх авсан тамирчин байгаа юу?
Торгоны зам дагуух бүс нутгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жилМароккодхийсэн. Мөн бүс нутагт сонгон шалгаруулалт хийж Монгол улсаас нэг тамирчин одоогоор шалгараад байна.
-Манай улсад айлчлах энэ хугацаандаа манай талаас ямар хариулт, үр дүн хүлээж байна вэ?
-Юун түрүүнд дараа жил Монголд Мэргэжлийн боксын тэмцээн зохиохоор төлөвлөж МонголынБСШУСЯ-ныдэмжлэгийг авах зорилготой байсан. Яам дэмжиж ажиллана гэсэн албан ёсны хариу авлаа. Бид бүгд баяртай байна. Үүгээр зогсохгүй олон тамирчид энэхүү тэмцээнд оролцож, цаашлаад ялалт байгуулан дэлхийн тавцанд гараасай хэмээн хүсэжбайна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Цаашдаа энэ мэт үр өгөөжтэй ажлуудаар Монгол улсад олон ирээрэй гэж хүсье!
-Баярлалаа. Монголд олон улсынтэмцээнзохион байгуулахад та бүгдийн дэмжлэг их хэрэгтэй.Тиймээсцаашдаа танай холбоотой хамтарч ажиллах сонирхолтой байгаа гэдгээ хэлэхэд таатай байна.
Эх сурвалж: TUR.MN
Ярилцсан: М.Март
URL: