Сэжигтэн Б.Махбалыг өмгөөлөх хүн олдохгүй байж мэднэ

olloo_mn_1534303583_mahbalМонголын хуульчдын холбооныхон эрхэм журмын андаа өнөө өглөө сүүлчийн замд нь үдлээ.

Холбооны гишүүд бүгд харуусаж халаглаж, ийм харамсалтай хэрэг болсон гэдэгтэй эвлэрч, одоо ч итгэж чадахгүй байна. Хайран сайхан залуу, хайран сайхан боловсон хүчин хэмээн харуусав. Өнчирч хоцорсон настай аав ээж, хайртай хань, үрсийг нь өрөвдөж өмөрч сууна.

Дэндүү харгис хэрцгий балмад этгээдийн гарт дотны андынхаа халуун амийг алдсанд эмгэнэн гашуудаж байна. Үнэхээр харамсалтай. Талийгаачийн хувьд хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд Монголын хуульчид, Өмгөөлөгчдийн холбооны дээвэр дор нэгэн баг хамт олон болж олон жил ажиллажээ.

Тиймээс энэхүү зүй бус, бусармаг хэрэгт өмгөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ том баг болон ажиллана гэдгээ мэдэгдсэн байсан. Хууль шүүхийн байгууллага нь шударга байхад хэн ч ял завшиж, гэм зэмгүй үлдэх боломж байхгүй гэдгийг өмгөөлөгчид хэлж байгаа юм.

Тэгвэл өнөө өглөө эрхэм андыгаа сүүлчийн замд үдсэн хуульч Б.Гүнбилэг “Хуульчдын Холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн журмын нөхрөө алдсандаа хуульч, өмгөөлөгч нар ихэд харамсаж байна. Хэрэгтнийг өмгөөлөх хүн олдохгүй ч байж мэдэхээр байна даа” гэж твиттер хуудсандаа жиргэжээ


URL:

Сэтгэгдэл бичих