Модрич өөрийг нь тавьж явуулахыг гуйна
Испанийн Эзэн хааны баг гэгддэг “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Лука Модрич энэ наймааны цонхны үеэр амжиж тус багийг орхих хүсэлтэй байгаа билээ. Хорватын 32 настай хөлбөмбөгчин багийнхаа ерөнхийлөгч Флорентино Пересээс өөрийг нь Италийн “Интер” баг руу тавьж явуулахыг гуйх бодолтой байгаа гэнэ.
Милан хотын баг түүнтэй 10 сая еврогийн цалин бүхий дөрвөн жилийн хугацаатай гэрээг байгуулахад бэлэн байгаа юм. Дээр нь Миланд дөрвөн жил тоглосны дараа Модрич хоёр жилийг Хятадад өнгөрүүлэх ёстой болно. Учир нь, “Интер” болон Хятадын “Зянсу Сунин” багуудын эзнээр Хятадын нэгэн томоохон консорциум тодроод байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: