Хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй Б.Махбал гэж хэн вэ?
Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнууд архидан согтуурч нэгнийхээ биед хүйтэн мэс хүргэж амь насыг нь хохироосон тухай ноцтой мэдээлэл хэвлэлээр гарлаа. Тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ийм хэрэг гарсанд харамсаж байгаа илэрхийлсэн байна.Тодруулбал, өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний 22:00 цагийн үед Зам тээврийн яамны албан тушаалтанууд ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрчээ. Тус хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаар тус яамны мэргэжилтэн Б.Махбал гэгч дарга Г-ийн амь насанд хүрсэн байх магадлалтай юм байна.
Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэгт ажлыг эрхэлдэг тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр тус үүрэгт ажилд томилогдсон бөгөөд энэ ажилд томилогдохоосоо өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн гэнэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар түүнийг ажлаас нь чөлөөлсний дараа тэрбээр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдсон байна. Б.Махбал ингэж яамнаас яам дамжин Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилуулах болсны цаана нэлээд нарийн учир байдаг бололтой.
Ямартай ч өнгөрсөн 4 сард Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг Ардчилсан намыг дэмжсэн хандсан томилгоо хийлээ гэх яриа нам дотор төдийгүй хэвлэлийнхэний дунд гарсан нь Б.Махбалыг томилгоотой холбогдуулан гарч байсан хэл ам гэдгийг эх сурвалж хэлж байна.
Б.Махбалын хувьд УУХҮ-ийн сайд асан Ц.Дашдоржийн үед Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Тэрээр АН-ын МоАХ-оос уг сурвалжтай төдийгүй УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нартай ойр, морь мал уядаг гэдгээрээ Уяачдын фракцийн гишүүн гэнэ. Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгч С.Баттулгын дэмжлэг оролцоо түүнийг МАН-ын засаг барьж байгаа энэ цаг үед яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал албан тушаалд хүргэсэн байх магадлалтай гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна. Учир нь 2011 онд Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхад Б.Махбал тус яамны Зам тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ.
А.Галт
ЭХ СУРВАЛЖ: IBOOK.MN
http://ibook.mn/40687.html
URL: