Шинэчлэлийн Засгийн газрын төрсөн өдөр

36130

Өнөөдөр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын төрсөн өдөр. Н.Алтанхуягийн тэргүүлсэн АН ээлжит парламентын сонгуульд хамгийн олон суудал авснаар ардчиллынхан ардчилсан хувьсгалаас хойш хоёр дахь удаагаа Засгийн газрыг бүрдүүлэх боломжтой болсон юм.

Ингээд зургаан жилийн өмнөх эл өдөр Шинэчлэлийн Засгийн газрыг МАХН-тай хамтран бүрдүүлж байсан юм. УИХ-д олонхи биш олон суудал авсан учраас л ийн хамтарсан Засгийн газар байгуулж байв. Энэ Засгийн газрын малгайн доор олон бүтээн байгуулалт өрнөж, олон зуун км зам баригдаж байлаа.

Одоо иргэдийн хамгийн их талархлыг хүлээдэг ТҮЦ машин, татварын буцаан олголт зэрэг шинэчлэлүүд мөн л энэ Засгийн газрын үед хэрэгжиж байв. Ардчилсан хувьсгалаас хойшхи Засгийн газруудаас Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалт, шинэчлэлийг хийж чадсан гэдгийг олон судалгаа харуулдаг.

Хамгийн сүүлд “МЭК” мэргэшсэн судалгааны төвийн хийсэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан улстөрчдийн үйл ажиллагааны үнэлгээг гаргасан судалгаагаар Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хамгийн өндөр рейтингтэй гарсан билээ.

А.Болд

http://www.24tsag.mn/a/164052


URL:

Сэтгэгдэл бичих