Шинэ жилийн өдрүүдэд хүйтний эрч чангарна
Өдөр бүхэн шахам цас хялмаалж хүйтний эрч чангарч байгаа нь удахгүй идэр ес эхлэхийн дохио бололтой. Энэ арванхоёрдугаар сарын агаарын температур олон жилийн дундаж орчим буюу шөнөдөө 22-27, өдөртөө 13-18 градус хүйтэн гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ. Сарын хоёрдугаар арав хоногт буюу ирэх өдрүүдэд бүх нутгаар хүйтний эрч нэлээд чангарах бөгөөд төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр цас орно.
Харин сарын сүүлчээр хүйтний эрч бага зэрэг сулрах төлөв ажиглагдсан байна. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 22-ноос ес эхэлдэг учраас энэ cap ерөнхийдөө хур тунадастай, цасан шуурга шуурахыг нийт иргэддээ анхааруулж байна.
Ийм учраас энэ өдрүүдэд хальтиргаа гулгаа болон хөлдөж осгохоос болгоомжпох хэрэгтэй. Шинэ жил дөхөж байгууллага хамт олон баярын уур амьсгалтай байгаа хэдий ч архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх хэрэв тохируулан хэрэглэж соёлтой боловсон баярлаарай монголчууд аа.
О.УУГАНЖАРГАЛ
URL: