”Гацуурт” компанийн ажилчид иргэдийн малыг зөвшөөрөлгүй хашжээ

ba958649b91eb79a3b1269b0e4fef543“Гацуурт” компанийн ажилчид иргэдийн малын зөвшөөрөлгүй хашжээ. Тэднийг эзэмшиж буй газартаа хашаа хатгахыг холбогдох байгууллагаас үүрэг болгон өгсөн байдаг бөгөөд үүнийг зөрчин одоог хүртэл хашаа бариагүйн улмаас тус газарт үхэр нэвтрэн орсон аж. Тус компанийн тариаланруу орсон иргэдийн үхэрнүүдийг компанийн ажилчид хашаанд хашсан байх бөгөөд иргэд тэднийг тарилангийн талбайгаа тойруулан хашаа барихыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна. Хашаанд буй үхрүүд нэгнийгээ мөргөж гэмтээсэн тухай иргэд хэлж буй бөгөөд үндэсний хэмжээний томоохон компани хууль, дүрэм зөрчин иргэдийг ийн хохироож чирэгдэл учруулж буйд иргэд ихэд гомдолтой яваагаа бичлэг хийн баримтжуулан олон нийтийн цахим сүлжээнд цацсан нь энэ ажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих