17 АЙМГИЙН 130 СУМ ТАРВАГАН ТАХЛЫН ГОЛОМТТОЙ

olloo_mn_1533695017_tarvagaОн гарснаас хойш тарваган тахлын сэжигтэн гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд гэхэд найман настай хүү тарваганы түүхий давсаг залгисны улмаас тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн ч тахлын халдварын шинж илрээгүй байна.

Тарваган тахлын эсрэг вакцинжуулалтыг орон даяар өрнүүлж, 90 гаруй хувьтай хамрагдсан байна.

Ер нь сүүлийн үед хууль бус ангийн мах нууж нийслэлд оруулж ирэх, улмаар бусдад зарах худалдах, өөрсдөө хорхог боодог хийж идэх тохиолдол гарсаар байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Тиймээс Нийслэл рүү орж ирэх зорчигч хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг 24 цагаар хийж байгаа юм.

Түүнчлэн холбогдох мэргэжлийн албаныхан 17 аймгийн 130 гаруй сум тарваган тахлын байгалийн голомттой гэдгийг аялж зугаалж яваа иргэдэд анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих