Говь-Алтайд боомын халдвар гарчээ
Говь-Алтай аймгийн Бигэр сумын II багийн нутаг Халзан сайр хэмээх газарт энэ сарын 10-ны өдөр малын гоц халдварт боом өвчин гарчээ.
Уг газарт нутаглаж байсан малчин Х,Г нарын нэг үхэр халдварт өвчний улмаас хорогдсон аж. Халдварт өвчин гарсан бүс нутагт мэргэжлийн байгууллагынхан ажиллаж үхсэн малыг устгасан байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
А.Лхагважав
URL: