Нисэхийн хурган дарга нар намалдаг нээж, агсам тавиад дийлдэхээ больжээ
Монголд цалин ѳндѳртэй, цатгалан царайтай хүмүүс ажилладаг хэдэн уурхай, нисэх, тѳмѳр зам гэж хэдхэн газар бий. Тэгвэл 2018 оны долдугаар сарын 25-нд “Чингис хаан” ОУНБ-ын VIP өрөөнд тус буудлын Аюулгүй байдлын ерѳнхий менежэр М.Гүен, Зорчигч тээврийн асуудал хариуцсан н.Батсүх гэдэг хүмүүс архи ууж согтуурхсан үедээ УИХ-ын гишүүн Я.Содбаатарт агсам тавьсан гэнэ.
Батсүх нь нисэхийн салбарын нѳлѳѳ бүхий даргын дүү гээд “занхайдаг” нѳхѳр гэнэ. Эрхэм гишүүн Я.Содбаатар тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ явж байжээ. “Чингис хаан”ОУНБ-ын хоёр “хурган дарга”-ын гаргасан араншин тэнд байсан зорчигчдын амгалан тайван байдлыг ч алдагдуулсан талаар эх сурвалж мэдээлж байна. Энэ талаар ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ-ынхан ихэд нууцалж байгаа бололтой. Гэвч үүнийг хаацайлах боломжгүй хоёрын зэрэг шалтгаан байгаа юм.
Нэгдүгээрт, Я.Содбаатар бол Монгол Улсын Их Хурлын гишүүн хүн. Эрхэм гишүүний халдашгүй байдал гэж бас бий. Хоёрдугаарт, нисэхийн байгууллага, ялангуяа “Чингис хаан” ОУНБ бол онцгой обьект. Тэнд ажилладаг хүн ажлын цагаар ажлын байрандаа согтуу явах байтугай ядарч сульдсан явах ч боломжгүй чанд хатуу дэглэм шаарддаг газар юм. Түүнчлэн үүнээс ѳмнѳ 2018 оны тавдугаар сарын 31-нд ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар “Жуулчин” ресторанд архи ууж, согтуу байх үедээ зөөгч залуу Т-г зодож, хамрыг нь хугалж танхайрсан хэрэг гарсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байв.
Тэр хэргийг Сүхбаатар дүүргийн I хэлтсийн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгалаа гэж байсан ч тэгсгээд сураг алдарсан байдаг. Энэ мэтээр нисэхийн хурган дарга нар агсам согтуу тавьж, бусдын нармай намалдгийг нээлээ гэх мэдээлэл тасрахаа болилоо. Хамгийн сонирхолтой нь Зам, тээврийн хѳгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, “Чингис хаан” ОУНБ-ын дарга Д.Мѳнхбаатар нар сонсоогүй, хараагүй юм шиг суусаар байна.
Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=11430
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ойлгомжтой шүү дээ. Халаас нэг л байгаа биз..
Eooe sodbaatar uuruu daljignaa biz.