Су.Батболд Ерөнхий сайдын өгсөн үүргийг “нохой хуцсан чинээ” тоосонгүй

2ced950eee4022b2c55987b52c62ec9aӨнгөрсөн сарын 19-нд Улсын онцгой комиссын хуралдаан болсон билээ. Уг хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Наймдугаар сарын 1 гэхэд төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстойг анхааруулъя. Мөн найр наадмуудыг дуусгаарай” хэмээн үүрэг өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор бүхий л аймгууд ойн баяраа долоодугаар сард багтан хийсэн бол ганцхан наадам л Ерөнхий сайдын өгсөн үүргийг “нохой хуцсан чинээ” тоолгүй болох гэж байна. Энэ бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Су.Батболд, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц нарын хамтран зохион байгуулж буй Даншиг наадам гэгч юм.

Уг наадам нь 8 дугаар сарын 4,5-нд Хүй 7 худагт болох ба уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон арга хэмжээ болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулж, Очирваань гэдэг бурхны тахилга зэрэг зан үйл болох гэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн фракцийн улс төрч гэдэг. Тиймээс ч УИХ дахь 33-ын бүлгийн удирддаг гэх, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүргийг “нохой хуцсан чинээ” ч тоохгүй байгааг ойлгож болох юм. Харин уг Даншиг наадам гэгчийг хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар ажиллаж буй нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр нар Үндсэн хууль зөрчсөн байж болох үндэслэл бий тухай зарим хуульчид өгүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 9-ийн 2 -д “Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.” хэмээн заасан байдаг.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн албан ёсоор баталснаар бол  “Даншиг наадам – Хүрээ цам 2018”  нь яах аргагүй шашины наадам болох юм.

Хэрэв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрох учиртай билээ.

Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар тоот захирамжаар Даншиг наадам зохион байгуулах шийдвэр гарчээ.

н.Чинзориг

http://shuurhai.mn/n/3256


URL:

Сэтгэгдэл бичих