Ангийн захирагч н.Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд буудаж унагахыг харсан, сайн бууддаг юм билээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой нотлох баримтуудыг хэвлэлийнхэнд дэлгэсэн билээ. Түүний   хэвлэлийнхэнд тараасан  цагдаагийн өдрийн тэмдэглэлийг хүргэж байна.

Цагдаагийн өдрийн тэмдэглэл

2008.07.02

-Дарга өрөөндөө нэг нэгээр нь оруулж халуун сав барьсан настай эрэгтэй хүн “Гадаад явдлын яамны урдаас хойд чигт, цэнхэр өнгийн суудлын автомашин, маш хурдтай гарч ирээд биднийг буудаад байна” гэж хэлсэн гэж хэлээрэй гэв. С.Даржаа дарга яг ингэж хэлээрэй гэсэн.

2008.07.03

А/а Мандах: Д/ х Мягмаржавтай хамт явахдаа би нэг залуугийн хөл рүү чиглүүлж буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, би оноогүй байх аа гэж ярьсан. Харин энэ байдлыг зэвсгийн мастер а/а Батдорж мэдэж байх юм гэж яаж мэддэг байна аа гэж ярьсан. Энэ бүхнийг надад ярьж байхад д/а Ариунболд, Ганбаатар бид хэд өдрийн хоолоо ангийн гуанзанд идэж байсан юм.

-Энэ өдөр ангийн үүдэнд хоёрдугаар тасгийн хэдэн цагдаа байсан. Цагдаа Жавхаа ярихдаа: Ангийн захирагч х/а Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд буудаж унагахыг харсан, сайн бууддаг юм билээ гэж ярьсан.

-Х/а Батсүхийн сууж явсан эргүүлийн алаг машины гадна талын /баруун талын/ толин дээр жижиг бууны мөр гарч хагарсан байсан /Польш аяга цоорсон байсан/. Үүнийг а/х Хорлоорембучи хараад манай тасгийн бүх хүмүүсийн энэ толийг яагаад солихгүй байгаа юм бэ гэж байсан.

-А/а Батдорж гуай: Явж явж Батсүхийн хэлснээр худал хэлээд хэрэггүй. Сургуулийн сумаар гэж хэлээд хэрэггүй. Амарболд даргатай уулзахаар Батсүх явсан. Тийм учир бүгд үнэнийг ярь.

2008.07.04

-Д/а Ганбаатар 8 цаг 45 минутад бид хөдөллөө, буудсан сумуудаа түүгээд ав. Одоо сургуулийн сум гэж хэлэх болсон шүү гэж хэлэв.

-Анги дээр 13 цагт тасгийн дарга д/х Даржаа таван ширхэг буудсан сургуулийн хонгио өгч самуун гарсан газарт сэм хая гэж үүрэг өгөв. Бас мэдүүлэг өгөхдөө сургуулийн сумаар буудсан гэж хэл гэв. Тэр үед Нийслэлийн цагдаагийн д/х Ганбаатар “Сургуулийн сумаар буудсан гэж хэл прокурорт үг алдаж бусдыгаа чирч гай болов” гэв. Энэ өдөр зургадугаар тасгийн а/а Гансүх, а/а Мөнхбаяр, жолооч Сүхбат, д/а Ганбаатар а/а Батдорж нар жижиг буутай байсан. Гэвч битгий хэлээрэй гэж үг хэлээ нийлүүлэв /Хар машинтай хүмүүс өөдөөс буудсан гэж хэлээрэй гэв/.

-Ганбаа үлдсэн сумыг тоолж аваагүй шүү дээ гэхэд х/а Батсүх бүгдийг нь дээш нь шүршсэн гэж хэлэхгүй юу гэсэн гэв. /УБЗ 40-59 дугаарын хөх өнгийн машин толио сольсон байв/

-8 цаг 50 минутад а/х Хорлоорембучи утасдаж сургуулийн сум авсан гэдэг дээр яаралтай ирж гарын үсэг зур, тэгээд гэртээ харихгүй юу гэв. Би очиж зурах болов.

Би ерөөсөө буудаагүй учир зурах ёстой юм уу гэхэд бүгд 20 ширхэг сум авснаар зурж байгаа гэв.

2008.08.18

-23 дагт д/х Мягмаржав, х/а Батсүх нар “Та нар хоригдож байцаагдана. Өөрсөддөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй, бууг чинь янзалж өгнө” гэв.

2008.08.22

-д/х Мягмаржав бидний долоон цагдаагаар эргүүл хамгаалалтын газрын подвалын бие засах өрөөний суултуурыг авахуулж 3 м орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нэлээд зузаан труба авчирч суулгаад бууддаг ахиж долдугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болгон өөрчилсөн. Нүх ухсан цагдаа нар нь Ганболд, Батболд Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, Батсүх даргын хамаатан бас нэг цагдаа байсан. Цагдаа Мөнхтулга нөгөө нэг трубаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан.

2009.06.04

-Чи өлсгөлөн зарла гэхэд нь би дургүйцсэн. Тэгэхэд х/а Мягмаржав, Баярмагнай, а/х Мөнхбат уурлаж чи тийм бол зайл, чиний хэрэг байхгүй гэж байсан.

2009.06.09

Д/х Мягмаржав: Төмөрхуяг прокурорын мөрдөн байцаагчид сургуулийн биш сум тараасан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Өөр ямар ч цагдаа тийм мэдүүлэг өгөөгүй шүү гэж бидэнд анхааруулав.

2009.06.17

х/а Батсүх Цагдаагийн академийн… албаны даргаар ажиллаж байгаа. Буу барьсан цагдаа болох Ариунболд, Батдэрэн, Ууганбаяр нар Цагдаагийн академид сурч байна.

Э.Мягмардорж


URL:

Сэтгэгдэл бичих