Акчая Виселийг хулгайлсан этгээдүүдэд ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН шалгаж байна

35803

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрт ирүүлсэн “2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09.51 цагт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Акчая Виселийг үл таних хүмүүс мөнгөлөг өнгийн, Toyota Alphard маркийн автомашинд суулган хүчээр авч явсан гэх” гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих