Тэнгэрт хадсан үнэтэй “Ривер Гарден” хотхон усанд автаж, хазайлт үүссэн гэнэ

7da7409c4b407564afbc696357728919“Номин Констракшн Девелопмент групп” ХХК –ний хэрэгжүүлсэн “River Garden” төсөл нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га  газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй Таун хаус, Пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхон хэмээгддэг хотхон усанд автсан сурагтай байна. Ус гадагшлуулах араваад насос ажиллаад хүчрэхгүй байгаа тухай мэдэх нэг нь ярьжээ.

Мөн хүн ороогүй шинээрээ байранд нь 5-8 градусын хазайлт өгсөн хэмээн зарим иргэд цахимаар мэдээлсэн байх юм. Грашинд тогтсон тогтоол усанд нэг иргэн тогонд цохиулж нас баржээ. Зарим газруудад нь ус доороосоо ундарч гарсаар байгаа юм байна.  Уг барилгын газар дээр өмнө нь гол урсаж байсан хэмээн олон түмэн ярьдаг нь ортой бололтой. Хур бороо ихтэй энэ цаг үед ширгэсэн олон гол горхи буцаж сэргэн урсаж байгаа билээ.

http://www.unen.mn/a/86080


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 30 July 2018

ОЙЛГОМЖТОЙ НАМАГ УСАНД БАРИГДСАН ЮМ ЧИНЬ ЭЭЭЭ

Нэр: bat Огноо: 12 August 2018

туулын хөндийг чинь оросууд энд барилга барьж болохгүй газар гэсэн яриа байдаг юм

Сэтгэгдэл бичих