Олон улсын байгууллагууд Баян-Өлгий аймагт тусламж үзүүлж байна
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд болох Дэлхийн зөн, Адра, Мерси Кор Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлж эхэлжээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2,500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр байшин, хашаа нь усанд автсан юм.
Мөн НҮБ-ын Хүн амын сангаас 250 өрхөд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлэх, НҮБ-ын Хүүхдийн сангаас ундны ус, эрүүл ахуйн чиглэлээр урт хугацаанд авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа аж. НҮБ-ын холбогдох байгууллагууд байдлыг газар дээр нь ажиглаж, шаардлагатай бусад арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас Гадаад харилцааны яаманд мэдээллэсэн байна.
Эх сурвалж: ГХЯ
URL: