Хаан банк эмнэлгийн төлбөрт үйлчилгээний мөнгийг шилжүүлээгүй байжээ

5bf1481ecb2f1f84bigАТГ-аас энэ оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа мэдээлэв. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс дээрх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 552 гомдол, мэдээлэл хянан үзжээ. Энэ нь өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад 342-оор их буюу 2.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хүлээн авсан 552 гомдол, мэдээллээс 287 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 209 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Одоо 31 гомдол ажиллагаанд шалгагдаж байна.

Авлигын эсрэг хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд тандалт ажиглалт хийж байгаа аж.  Одоогоор Эх нялхсын эрүүл мэндийн төв, Гэмтэл согогийн үндэсний төв, Нэгдүгээр төв эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлэг, II амаржих газарт тус тус тандалт хийжээ. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн хамт тандан шалгаад байна.  Тус Эрүүл мэндийн төв нь 2017-2018 онд ажил, сургуульд орох, жолооны үнэмлэх авах, гадаадад явах болон гадаадын иргэдийн урьдчилан сэргийлэх, шинээр гэр бүл болох, эрүүл мэндийн цагаан дэвтрийн урьдчилан сэргийлэх шинжилгээ, рентген флюр, эмчийн үзлэг, шүдний зураг, оюутан цэргийн үзлэгт нийт 6819 хүнийг хамруулжээ. Тэдгээрээс нийт 22.1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажилласан. Гэвч ямар нэмэлт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхойгүй, бүртгэл, судалгаагүй байж. Энэ нь аливаа төлбөртэй үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хөрөнгө завших боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна. Тухайлбал, Хаан банкны албан хаагчид тус төвөөр дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэсэн байх бөгөөд Хаан банкнаас үзлэгийн 13.000.000 төгрөг шилжүүлэх ёстой байтал шилжүүлээгүй, нийт хэдэн хүн үзсэн эсэх нь тодорхойгүй, тус мөнгөний төрийн санд төвлөрүүлэх ёстой 75 хувь нь төвлөрөөгүй байв хэмээн мэдээллээ. Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих