Шүлхийтэй 11 үхрийг устгалд оруулжээ
Архангай аймгийн долоон сум, Өвөрхангай аймгийн хоёр суманд малын гоц халдварт өвчин дэгдсэн тул хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Шүлхий өвчинтэй холбоотойгоор 11 үхрийг устгалд оруулжээ. Мөн шүлхийтэй малаа нуусан малчдад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулж байгаа аж.
Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын 2018 оны наймдугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
Ц.ОРГИЛ
URL: