Конор МакГрегор Путины урилгаар Орост очжээ
UFC-гийн тулаанч Конор МакГрэгор Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүүлчийн тоглолтыг үзэхээр Москвад очих үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна. Тэрбээр энэ талаар энэ цаг үеийн хамгийн агуу удирдагчдын нэг хэмээн Путинтэй авахуулсан зургаа инстаграмдаа постолжээ.
Мөн Конор “Өнөөдөр би Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар дэлхийн аваргын финалын тоглолтыг үзэхээр ирлээ. Энэ цаг үеийн хамгийн агуу удирдагчдын нэг болсон энэ хүний дэргэд сууна гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Надад маш их хүндэтгэлтэй санагдлаа, ноён Путин. Баярлалаа. Мөн гайхалтай ДАШТ-ийг зохион байгуулсанд баяр хүргэе” гэжээ.
Тулаанч эр 30 насны төрсөн өдрөө ийнхүү Орост ДАШТ-ий сүүлийн тоглолтыг үзэж тэмдэглэсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Т.Батсайхан
URL: