С.Амарсайхан: Хэн нэг хүн эрсдэлд орох нь тухайн хүний асуудал бус бидний асуудал
НИТХ-ын Тэргүүлэгчид баяр наадмын өмнөхөн хуралдаж “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ”-ний асуудлаар хэлэлцсэн юм. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. Энэ хуралдаанаар сар бүрийн есний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгосон билээ.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан” Иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага, агентлаг, газрууд хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцөлийг арилгаж ажиллах үүргийг өгсөн юм. Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан ажилтан, албан тушаалтнуудтай дарга цэрэг гэхгүй хариуцлага ярихаас өөр аргагүй гэдгийг хатуу сануулъя” гэв.
URL: