Д.Сумъяабазар гишүүн японд туслах ажлыг эхлүүллээ
Япон Улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас /2018.07.8-10/ үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод буй. Гамшгийн улмаас 200 орчим хүн алтан амь үрэгдэж, 30 орчим хүн сураггүй алга болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр орой /2018.07.12/ Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаокатай уулзлаа. Тэрбээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн Япон Улсын иргэдийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.
Улмаар Япон Улсад туслах асуудлаар Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр уг асуудлаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, туслах ажлыг эхлүүлээд байгаа аж.
URL: