18 ХҮҮХЭД МОРИНООС УНАЖЭЭ

hurdanҮндэсний их  баяр наадмын хурдан морины уралдааны үеэр нийт 18 хүүхэд мориноос унажээ. Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр хурдан мориноос унасан хүүхдүүд ноцтой бэртээгүй гэнэ. Унаач

хүүхдийг энэ жилээс 100 мянган төгрөгийн даатгалд хамруулдаг болсон. Эрсдэлд орсон нөхцөлд 20 сая төгрөгийг даатгалын компаниас авах ёстой. Хэрэв даатгалын компани нь нөхөн даатгалын компани нь нөхөн олговроо олгохгүй бол хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй аж. Ийм зөрчил гарвал Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өргөдөл гомдлыг 21 аймаг дахь салбар байгууллагуудаараа дамжуулан хүлээн авах юм байна.Тиймээс хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байвал дараагийн уралдаан тэмцээнд хамтран ажиллахгүй байхаар гэрээг цуцлах юм.


URL:

Сэтгэгдэл бичих