Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулсан нийтийн тээврийн автобусны чиглэлүүд

32475

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явж байна.

  • 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж  “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.
  • 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх чиглэлүүд

Чиглэл

Тээврийн хэрэгслийн тоо

Хүлээлгийн хугацаа

1

“Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

5

4 мин

2

“Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

3

10 мин

3

Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо

20

3 мин


URL:

Сэтгэгдэл бичих