Сангийн сайд оны шилдэгээр дєрвєн номинацид тэргvvлжээ
Улиран єнгєрч байгаа 2010 он монгол улсын нийгэм, эдийн засагт томоохон єєрчлєлт шинэчлэлvvд гарч, улс орны хєгжлийг тvргэтгэх бvтээн байгуулалтын олон ажлууд эхэлсэн тvvхэн жил байлаа.
Энэхvv томоохон ажлуудыг нуглахад Сангийн яамныханы оролцоо, санаачлага, идэвхи зvтгэл, хvч хєдєлмєр ихээхэн чухал vvрэг гvйцэтгэсэн гэж vздэг. Энэ ч утгаар хоёр мянга арван оны ажил бvтээлээ дvгнэх мєчид Сангийн сайд С.Баярцогтыг хэд хэдэн шалгуур номнацид олон нийтийн санал асуулга шилдэгээр нэрлэсэн юм байна.
Тухайлбал дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг Монгол улс амжилттай даван туулахад Сангийн яамыг толгойлон авч явсан, Тєсвийн тухай хууль, Тєсвийн тогтвортой байдлын хууль, Хєрєнгийн vнэлгээний тухай хуулийг батлуулан гаргах, хєтєлбєрт суурилсан тєсєв бий болгоход томоохон алхам хийсэн, улс тєрийн намуудын популист амлалтыг хязгаарласан, Их єрийг бvр мєсєн барагдуулахад vнэтэй хувь нэмэр оруулсан, Хєгжлийн банкийг байгуулах, “Монгол Улсын цахим худалдан авах тогтолцоо” тєслийг амжилттай эхлvvлсэн зэрэг томоохон ажлуудыг удирдан зохион байгуулсан хэмээн vзэж олон нийтийн санал асуулгаар “Оны шилдэг улс тєрч”-єєр єргємжилжээ.
Тvvнчлэн эдийн засгийн тогтвортой єсєлтийг хангах, орчинг сайжруулах, тєсвийн ил тод байдлын эрх зvйн vндсийг бий болгох, тєр хувийн хэвшлийн механизмыг тєгєлдєржvvлэх чиглэлээр хэрэгжиж буй шинэчлэлийн vйл явцыг удирдан зохион байгуулж, санаачлан хэрэгжvvлэхэд єндєр амжилт гаргаж буйг нь vнэлж Монголын худалдаа аж vйлдвэрийн танхимаас шалгаруулдаг бизнесийн хvрээний нэр хvнд бvхий Entreprenuer-хоёр мянга арав наадмаар “Шинэчлэгч тєрийн тvшээ”-гээр тодруулж нэрэмжит цомыг гардуулсан байна.
Мєн Монгол дээд сургууль, Монголын эрдэм дэлгэрvvлэх нийгэмлэг, Монголын vндэсний vйлдвэрлэгчдийн холбоо, Монголын тул хамгаалах нийгэмлэгээс монголын эдийн засгийн орчин нєхцєлийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан нэр хvнд бvхий хvмvvс олгодог “Алтан тул”-цомын эзнээрээ энэ жил Сангийн сайд С.Баярцогтыг тодруулж, “Оны шилдэг эдийн засагч”-аар єргємжилсєн байна.
Vvний зэрэгцээ уул уурхайн салбар хєгжлийн тулгуур болж буй цаг vед энэ салбарыг олон улсын стандартын дагуу хєгжvvлэх, энэ салбарт хvчээ сорьж, эрсдэлийг vvрч яваа нэр хvнд бvхий компани хувь хvмvvсийг шалгаруулах “Mining Journal Awards-хоёр мянга арав” наадмын vеэр Сангийн сайд С.Баярцогтыг уул уурхайн хєгжлийг хурдасгах хєхиvлэн дэмжихэд ихээхэн vvрэг зvтгэлтэй ажилласан тєрийн тvшээ хэмээн олон нийтийн санал асуулга нэрлэсэн тул “Уул уурхайг дэмжигч хувь хvн”-ээр тодруулсан билээ.
URL: