Х.Баттулгын санаачилсан хуулийн заалтыг ажлын хэсэг дэмжжээ
УИХ-ын Сонгуулийн хуулийн ажлын хэсэг Х.Баттулга гишүүний санаачилсан нэмэлт хуулийн заалтыг албан ёсоор өнөөдөр өргөн барихаар болжээ.
Архи согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэдэг, худалддаг, зуучилдаг бизнес эрхэлдэг бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй тухай заалтыг ажлын хэсэг дээр ярилцаад цаашид хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Тиймээс өнөөдөр хуулийн заалтыг өргөн барьж зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаанд дахин оруулж ирэхээр болжээ.
Харин энэ заалтыг хэлэлцсэнээр Сонгуулийн хууль гацаанаас гарахгүй гэсэн байр суурьтай гишүүд ч байна.
URL: