Оюутолгойд ажиллаж буй хятадууд хууль бусаар орж ирснийг Д.Нямхүү сайд батлав
Оюутолгойд ажиллаж буй Хятадын 6000 орчим иргэн Монголд хууль бусаар орж ирсэн нь нэгэнт тодорхой болов. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү тэдгээр хятадуудыг Эрээн болон Тяньжинаас зөвхөн үүргэвчтэй нь вагонд ачаад ирсэн тухай албан ёсоор мэдэгдэв. Угтаа бол БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын гэрээлэгч нийгэмлэгээс гадаад руу ажиллах хүч гаргадаг тогтолцоотой аж. Гэтэл эдгээр хятадууд зөвхөн “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” зэрэг Оюутолгойд үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудын эздийн зүгээс тухайн улсын уул уурхайн томоохон хамтрагч компаниудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр бараг цалингүй албатуудыг ийнхүү Монголд ажиллуулж байгаа гэнэ. Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд, Үндэсний аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Гадаадын иргэдийн харъяатын асуудал эрхэлсэн газрын дарга Д.Мөрөн зэрэг нөхөд ажил хэргийн үүргийн дагуу зохицуулах ёстой билээ. Төрийн механизм хэрхэн ажиллаж буйг ганцхан энэ жишээнээс харахад тодорхой бус уу? Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж ярих дуртай дарга, даамлууд чухам юуны учир хууль бусаар хятадуудыг үй олноор нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр ажиллуулж, амьдруулж байгаа нь сонирхол татна. Ард түмнийг хуурч, амлалтынхаа оронд байгалийн баялгийг нь хувьцаа хэлбэрээр олгоно хэмээн хошгируулж байгаа ийм нөхдөд эх орноо гэх сэтгэл үгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Цаашилбал, төрийн мэдлийн Тавантолгойн орд газар дээр уул уурхайн олборлолт хийх нөр их бүтээн байгуулалтын ажилд ажилгүй олон зуун мянган монгол залуус байсаар атал аягүй бол бас л хужаа нарыг оруулж ирэх нь гарцаагүй юм. Тиймээс ирэх сонгуулиар бид эх орноо гэх сэтгэлтэй жинхэнэ монгол төрийн түшээгээ сонгох цаг иржээ.
URL: