НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬД МАН ХАМГИЙН ОЛОН СУУДАЛ АВЧЭЭ

olloo_mn_1530753766_39410050_401Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2018 оны зургадугаар сарын 24-нд болж, өнгөрсөн.

Баян-өлгий, Булган, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий  аймгийн 30 сумын  44 хэсэгт аймгийн ИТХ-ын 2 мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 90 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Найман аймгийн 12 сумын 17 хэсэгт ирц хүрээгүйн улмаас аймгийн ИТХ-ын 1 мандат, сумын ИТХ-ын 21 мандатын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт 2018-ны оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдлаа.

Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө  МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас  нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын “ТӨВ НУТАГ” эвслээс – 3, МАХН – аас 3, бие даан нэрээ дэвшүүлэгч – 4 буюу нийт 56 хүн нэр дэвшсэнээс МАН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 9-н нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө МАН-аас 18, АН-аас 10, МАХН-аас 1, бие даан нэрээ дэвшүүлэгч-1 нийт 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшсэн 16 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч, МАХН-аас нэр дэвшсэн 1 нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих