ОРОН НУТАГТ ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЧ ЭХЭЛЖЭЭ
Шатахуун импортлогчдод үнээ 90-120 төгрөгөөр нэмснээс болж орон нутагт шатахууны хомсдол үүсээд эхэлжээ.
Тухайлбал, Завхан аймгийн хэд хэдэн суманд АИ-92, АИ-80 шатахуун тасраад удаж байгаа гэнэ. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Шатахуунгүй болсон сумдууд аймгийн төвөөсөө бензинээ зөөврөөр зөөдөг болжээ.
Наадмын өмнө шатахууны үнийг нэмнэ гэж ярьж байсан импортлогчдод ямар ч хариуцлага тооцохгүй байгаад ард түмэн бухимдаж байна. Даварсан ШТС-иудад ямар ч хяналт байхгүй, хариуцлага үгүй, шалгаж байна гэх нэрийдлээр шаардлага тавиад хэдэн төгрөгийн торгууль ногдуулаад өнгөрдөг.
Гэвч энэ байдал нь даамжирч өнөөдөр АИ-92 бензиний үнэ 2050 төгрөгт хүрсэнд ард түмэн цөхөрч, албан тушаалтнууд нь гайхахгүй байгаад олон нийт дургүйцэж байгаа аж.
URL: