Ховд голын ус үерийн түвшинд хүрч, таван хүн энджээ

p1ch1t2d2u16lkep311ov1up5f0o1Цаг агаар хэт дулаарснаас болж Ховд голын ус нэмэгдэн үерийн түвшинд хүрээд байна. Үүний улмаас энэ сард тус голын эрэгт байрлах Алтанцөгц, Баяннуур, Цэнгэл, Өлгий сумдаас нийтдээ таван хүн усанд осолдсон талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Осолдсон иргэдийн ихэнх нь хүүхдүүд байна. Мөн ор сураггүй болсон Цэнгэл, Баяннуур сумдын хоёр, Өлгий сумын гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамт зохион байгуулж байна. Баяннуур сумын нутагт найман мянга гаруй толгой бог мал, таван малчин усанд боогдсон тухай дуудлага өчигдөр ирж, шуурхай бүлэг газар дээр нь ажиллаж байгаа аж.

Голын усны түвшин ойрын хугацаанд буурахгүй төлөвтэй байна. Иймд мэргэжлийн хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлж, гол, нуурын эргээр аялж зугаалахгүй байх, ус гатлахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих