Сирийн Хараста хотод сэргээн босгох ажил эхэлжээ
Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших Хараста хотод сэргээн босголтын ажил эхлээд байна. Сүүлийн 7 үргэлжилсэн дайны уршгаар тус хотын барилга байгууламж, дэд бүтцийн 60 гаруй хувь нь сүйдээд байгааг орон нутгийн захиргааны албан ёсны төлөөлөгчид мэдэгдэж байна.
Тиймээс эхний ээлжид байшин барилгуудын нурангийг зайлуулах, сэргээн босголтод оролцох хүнд машин техникт зориулсан зам гаргахаар ажиллаж байгаа юм байна. Ихээхэн эвдэрч сүйрсэн барилгуудыг нурааж, харин боломжтойг нь сэргээн засахаар төлөвлөж байгаа юм байна. Дайны уршгаар орон гэргүй болсон хүмүүст орон нутгийн захиргааныхан шинэ байр амлаж байна. Гэхдээ шинэ байр барихаас бусад сэргээн босголтын ажлыг 6 сарын дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм байна.
Ирэх өдрүүдэд инженерийн албадынхан усан болон цахилгаан хангамжийг тавихаар төлөвлөсөн байна. 2013 оны хүн амын тооллогоор тус хотын оршин суугчдын тоо 45 мянга байсан байна. Харин зэвсэгт дайчид энэ хотыг эзлэн авсны дараа хүн амынх нь тоо мянга болтол хүмүүс дүрвэн зугтсан байжээ.
URL: